Хэрэв Smart ERP програм руу нэвтрэх үед алдаа эсвэл анхааруулга гарч байвал, тухайн асуудлыг хэрхэн засах талаар дараах зааврыг дагана уу.
Smart ERP програм нээгдэхгүй "Холболтоо шалгана уу." Анхааруулга өгөхөд шалгах заавар.
Дээрх алдаа нь систем рүү нэвтрэх үед тухайн компьютер сервер эсвэл баазтайгаа холбогдохгүй байгаа тохиолдол тус анхааруулга өгнө.
Үндсэн дата баазын байршлаас хамааран шалгах шаардлагатай зүйлс ялгаатай байдаг.1
Тохиргоо шалгах
Нэвтрэх цонхны Тохиргоо цэсийг дарж Компанийн тохиргоо руу орно.
2
Серверийн холболт шалгах
Доорх зурагт байгаа тохиргооны цонхноос Сервер гэсэн багана дээр байгаа утгыг харна.
3
Сервер холболтын төрөл сонгох
Сервер компьютерийн интернет сүлжээний хаяг - 192.168.. (Ийм утга агуулсан бол дотоод сүлжээний холболтоо сервертэй холбогдож байгаа эсэхийг шалгана)
Бааз байршиж байгаа гадаад хаяг - 43.231.., 66.181.. гэх мэт (Ийм утга агуулсан тухайн бааз ДатаЦентр эсвэл өөрсдийн тусдаа серверт байршиж байна тухайн сервертэй холбогдож байгаа эсэхийг шалгана).
Сервер компьютерийн нэр – DESKTOP- *****, USER-PC, slserver гэх мэт (Ийм утга агуулсан бол дотоод сүлжээний холболтоо сервертэй холбогдож байгаа эсэхийг шалгана).
Сервер компьютерийн хамачи хаяг – 25.68.152.* гэх мэт (Ийм утга агуулсан бол Хамачи vpn ассан, сервертэй холбогдож байгаа эсэхийг шалгана).
Сервер компьютер – localhost, localhost\sl ,./, …. гэх мэт (Ийм утга агуулсан бол таны компьютер sql server хэвийн ажиллаж байгааг шалгана).

Яагаад ийм анхааруулга гардаг вэ?Интернэт холболт тасарсан
Сервер унтарсан эсвэл түр ажиллахгүй болсон
Hamachi VPN холболт тасарсан
ERP серверийн firewall порт хаалттай
Интернэт холболтоо шалга (Wi-Fi/кабель, ping test)
Hamachi VPN холболт шаардлагатай бол дахин холбогд
Серверийн статусыг IT албатай баталгаажуул
Firewall дээр ERP серверийн порт (ихэвчлэн 1433) нээлттэй эсэхийг шалга