Хэрэглэгчийн эрх гэдэг нь тухайн хэрэглэгч системд ямар үйлдэл хийх боломжтойг тодорхойлдог. Энэ нь системийн аюулгүй байдал, хариуцлагын хуваарилалт, үйл ажиллагааны хязгаарлалт зэрэгт чухал нөлөөтэй.
Хэрэглэгчийн эрхийн тохиргоо нь дараах давуу талуудтай. Үүнд:Хэрэглэгч бүрт зориулсан цонх, интерфэйсийг тохируулах боломжтой — тухайн хэрэглэгчид ямар цонх, модулиуд харагдахыг хянах.
Цонх бүр дээрх үйлдлийн эрхийг нарийн тохируулах — мэдээллийг засах, харах, устгах зэрэг эрхүүдийг хэрэглэгчийн үүрэгт тохируулан олгоно.
Мэдээллийн аюулгүй байдлыг хангах — хэрэглэгч бүр зөвхөн өөрт хамаарах мэдээлэлд хандах боломжтой тул мэдээлэл устгах, буруу засвар хийх зэрэг эрсдэлээс сэргийлнэ. Хэрэглэгчийн эрх гэж юу вэ?Хэрэглэгчийн эрх гэдэг нь тухайн хэрэглэгч системд ямар үйлдэл хийх боломжтойг тодорхойлдог.
Яагаад эрхийг зөв тохируулах нь чухал вэ?Аюулгүй байдал: Хэтэрхий их эрхтэй хэрэглэгч системд хохирол учруулж болзошгүй.
Хариуцлага: Хэн ямар үйлдэл хийснийг хянах боломжтой.
Үйл ажиллагааны хязгаарлалт: Хэрэглэгч зөвхөн өөрт хамааралтай хэсэгт ажиллах боломжтой.
Хэрэглэгчид олон эрх оноож болох уу?Боломжтой. Жишээ нь: Админ, Нягтлан, Касс гэх мэтээр олон эрхүүдийг сонгож өгч болно.
Хэрэглэгчид олон эрх оноож болох уу?-Зөвхөн Admin буюу системийн админ эрхтэй хэрэглэгч тохируулж болно.