Сүлжээний принтерийн тохиргоо болон суурилуулалт нь бага зэрэг нарийн ажиллагаа шаарддаг тул IT инженер эсвэл төхөөрөмж, сүлжээний холболтын мэдлэгтэй мэргэжилтэнтэй хамтран гүйцэтгэхийг зөвлөж байна.
Сүлжээний принтерийн холболт хийх
1
Принтерийн үндсэн холболтыг шалгах
Принтер асаалттай байгаа эсэхийг шалгана
LAN кабель зөв холбогдсон эсэхийг шалгана
Принтер болон компьютер нэг сүлжээнд байгаа эсэхийг шалгана (жишээ нь: 192.168.x.x)
2
Принтерийн IP хаягийг шалгах
Принтерийн тохиргооны хуудсыг хэвлэх (ихэнх принтерт Feed товчийг дарж унтрааж,асаахад хэвлэгддэг)
Хэвлэгдсэн хуудсан дээрх IP Address-ийг тэмдэглэж авна10 секунд орчим дарж барих үед Factory Reset буюу үйлдвэрийн тохиргоонд буцаах үйлдэл хийгддэг (загвараас хамаарна)
3
Компьютероос принтерийн ip хаяг руу ping шалгах
Start → Command Prompt нээж: Хэрэв “Reply from…” гэж гарвал сүлжээ холбогдож байна
Хэрэв “Request timed out” бол сүлжээ тасарсан эсвэл IP буруу байна
4
Принтерийг дахин нэмэх (Windows дээр)
1.
Control Panel → Devices and Printers
2.
“Add a printer” → “The printer that I want isn’t listed”
3.
“Add a printer using TCP/IP address or hostname” → Next
4.
Принтерийн IP хаягийг оруулна (жишээ: 192.168.1.100)
5.
Драйверийг сонгож суулгана (XP-80, Epson гэх мэт)
5
Програм дотор тохиргоо хийх
Програмын Хэвлэх тохиргоо хэсэгт орно
Тогооч,заал,текний принтерийн хэсэгт → IP хаягтай принтерээ сонгоно
6
Хэрэв хэвлэхгүй хэвээр байвал дараахыг шалгана:
Принтерийн драйвер зөв суусан эсэх
Програм болон Windows дээр ижил нэртэй принтер сонгогдсон эсэх
Firewall эсвэл антивирус сүлжээний портыг хаагаагүй эсэх
Принтерийн порт тохиргоо (ихэнхдээ 9100)
Принтерийн IP хаяг яаж шалгах вэ?Принтер асаалттай үед Feed товчыг дарж дарсан чигтээ унтрааж асаана. Ингэхэд тохиргооны хуудсыг хэвлэнэ.
Сүлжээгээр (LAN) холбож байгаа бол яах вэ?Принтерийн IP хаягийг мэдэж байх шаардлагатай
Драйвер суулгах явцад “Add Port” → “Standard TCP/IP Port” сонгож IP-г оруулна
Компьютер Принтер хоёр сүлжээний хаяг өөр байхад хэрхэн засах вэ?Принтер - Компьютер хоёроо нэг лангийн утасаар хооронд нь холбож сүлжээний тохиргоог нэг ижил болгоно. (IT инженерийн тусламж авах хэрэгтэй)
Ping шалгаж болохгүй байвал яах вэ?Принтер болон компьютерийн интернэт сүлжээ байнаа эсэхийг шалгана.