Баркод уншигч нь кассын програмд бараа, үйлчилгээний кодыг автоматаар оруулах зориулалттай төхөөрөмж юм. Энэ нь USB, Bluetooth, эсвэл Wi-Fi холболтоор кассын компьютерт холбогдож, гарын оролт (keyboard input) хэлбэрээр өгөгдөл дамжуулдаг.
1
Холболтыг шалгах
USB кабель компьютерт зөв холбогдсон эсэхийг шалгана
Утасгүй (Bluetooth/Wi-Fi) бол pairing хийгдсэн эсэхийг шалгана
Уншигч асаалттай, гэрэл асаж байгаа эсэхийг шалгана
2
Төхөөрөмжийн танигдаж байгаа эсэхийг шалгах (Windows)
Device Manager → “Human Interface Devices” эсвэл “Keyboards” хэсэгт баркод уншигч харагдаж байгаа эсэхийг шалгана
Хэрэв харагдахгүй байвал USB порт солих, дахин холбох
3
Уншигчийн тохиргоог шалгах
Зарим баркод уншигч текст формат, Enter дарах эсэх, эсвэл кодын төрөл (EAN, QR, CODE128 гэх мэт)-ийг тохируулах шаардлагатай
Үйлдвэрлэгчийн гарын авлагаас тохиргооны баркод уншуулж тохируулна
4
Баркодын хэвлэл, чанарыг шалгах
Баркод бүдэг, гажсан, эсвэл хэт жижиг байвал уншигч танихгүй байж болно
Баркодыг хэвлэсэн цаасны гялгар гадаргуу, гэрлийн тусгал нөлөөлж болно
5
Уншигчийг өөр програм дээр турших
Notepad, Word, Excel дээр уншуулахад текст орж ирж байгаа эсэхийг шалгана
Хэрэв орж ирж байвал төхөөрөмж ажиллаж байна, харин програмын тохиргоо шалгах шаардлагатай
Програмд уншигч ажиллахгүй байна, харин Notepad дээр ажиллаж байна.Програмын дэмжлэгтэй холбогдож тохиргоо шалгуулна
Баркод уншигчийн тохиргооны баркодыг хаанаас авах вэ?Үйлдвэрлэгчийн албан ёсны вэбсайтаас гарын авлага татаж авна
Зарим загварт тохиргооны баркодыг PDF хэлбэрээр өгдөг
Баркод уншигч асахгүй байна.USB холболтыг салгаж залгаж гэрэл асаж байгаа эсэхийг шалгана