Хэрэв танай байгууллагын Админ эрхтэй хэрэглэгч SmartLogic - ERP системд нэвтрэх нууц үгээ мартсан бол дараах алхмуудыг дагана уу:
Админ нууц үг сэргээх алхам
2.
Санал хүсэлт цонхоор орж, нууц үг сэргээх хүсэлт илгээнэ.
3.
Санал хүсэлтийн хамт албан тоот хавсаргах шаардлагатай.
Албан тоотод дараах мэдээлэл заавал багтсан байх ёстой:1.
Танай байгууллагаас Смарт Ложик ХХК компанид хандан хүсэлт гаргасан байх.
2.
Хүсэлтийн утга, шалтгааныг тодорхой, дэлгэрэнгүй тайлбарласан байх (жишээлбэл: Админ хэрэглэгчийн нэвтрэх нууц үг мартагдсан, сэргээх боломжгүй болсон гэх мэт).
3.
Байгууллагын захирал гарын үсэг зурж баталгаажуулсан байх.
4.
Байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх. (Хувь хүн бол тамга шаардлагагүй.)
Албан тоотыг файлаар хавсаргаж, санал хүсэлтийн хамт илгээнэ. Админ аас бусад хэрэглэгчийн нэвтрэх эрх сэргээхХэрэв та SmartLogic - ERP программ руу нэвтрэх гэж байгаа Админ биш хэрэглэгч /Жиш: 006, Бат, Kass гэх мэт/, тухайн программ дээр ажилладаг Админ эрхтэй хэрэглэгчээс өөрийн хэрэглэгчийн нэвтрэх нэр болон нууц үг-ийг тодруулна уу.Админ эрхтэй хэрэглэгч нь танай байгууллагын системийн хариуцсан ажилтан байх бөгөөд бүх хэрэглэгчийн эрх үүсгэх, тохиргоо хийх, нууц үг олгох эрхтэй байдаг.
Хэрэглэгчийн нууц үг солих заавар
1.
Админ эрхээрээ программ руу нэвтрэнэ.
2.
**Систем → Хэрэглэгч → Хэрэглэгч **орж тухайн нууц үг сэргээх хэрэглэгчээ сонгоно.
3.
Дээд хэсэгт Түлхүүр үг өөрчлөх товчыг дарж шинэ нууц үгээ оруулна. Нууц үг сэргээх боломжгүй бол өөр яаж нэвтрэх вэ?Админ эрхтэй хэрэглэгч таны нууц үгийг дахин тохируулж өгч болно.
Нууц үгээ тогтмол солих шаардлагатай юу?Тийм. Аюулгүй байдлын үүднээс 30–90 хоног тутамд нууц үгээ шинэчлэхийг зөвлөж байна.
Нууц үг мартсан тохиолдолд миний мэдээлэл устах уу?Үгүй. Нууц үг мартсан нь таны мэдээлэлд нөлөөлөхгүй. Та нууц үгээ сэргээж, өмнөх байдлаар үргэлжлүүлэн ашиглах боломжтой.