Тайлан гаргах үед үүссэн архив файлууд нь тайлангийн үндэслэл, баталгаажуулалт, хяналт шалгалтад чухал үүрэгтэй тул зохистой хадгалах, хамгаалах шаардлагатай.
Жилд хоёр удаа гардаг тайлангийн үеэр үүссэн архив файлуудыг сервер дээр хадгалахаас гадна нэмэлт аюулгүй байдал хангах үүднээс зөөврийн хард диск, Cloud Backup, Google Drive, OneDrive зэрэг гадны хадгалах орчинд хуулж архивлах шаардлагатай. Архивыг жил жилээр нь ангилан хадгалах нь тайлангийн баримтжуулалт, хяналт шалгалт, тайлангийн давхардлыг шалгах, баталгаажуулах үед маш чухал баримт болдог.
Тайлангийн архивыг хаана хадгалах нь зөв вэ?Сервер дээр хадгалахаас гадна зөөврийн хард, Google Drive, OneDrive зэрэг cloud орчинд давхар хуулж хадгалах нь аюулгүй.
Архивыг хэдэн удаа хадгалах шаардлагатай вэ?Жилд хоёр удаа тайлан гардаг бол тайлан бүрийн дараа архив үүсгэж хадгалах х эрэгтэй.
Шаардлагатай бол улирал - сар - долоо хоног - өдрөөр хадгалаж болно.
Архивыг хэр удаан хадгалах вэ?Архивыг жил жилээр нь ангилан хадгалж, байгууллагын бодлого, хууль тогтоомжийн дагуу 5–10 жил хадгалах нь зохимжтой.
Тайлангийн архивыг cloud-д хадгалах нь аюулгүй юу?Тийм. Google Drive, OneDrive зэрэг cloud орчинд хадгалах нь мэдээллийг алдах, төхөөрөмжийн гэмтэл зэрэг эрсдэлээс хамгаалдаг. Гэхдээ хандалтын эрх, нууцлалын тохиргоог сайтар анхаарах хэрэгтэй.
Смарт ложикийн датацентр бааз байгаа бол яах вэ?Манай байгууллага сүүлийн 14 хонгийн архивийг хадгална.
Смарт ложикийн датацентр бааз байгаа бол яаж баазын нөөцлөлтөө өөр дээрээ хуулж авах вэ?Манай байгууллагатай холбогдож, урьдчилан цаг тохирсны үндсэн дээр архив файлуудыг хуулж авах зориулалттай төхөөрөмжөө авчирч өгч, хуулуулж авах боломжтой.