Өгөгдлийн нөөцлөлт гэдэг нь хуучин санхүүгийн мэдээллийг системээс тусгаарлан, аюулгүй хадгалах, системийн гүйцэтгэлийг сайжруулах, хууль эрх зүйн шаардлагыг хангах үйл явц юм.
Автоматаар өгөгдлийн нөөц хийх
Програм нь өгөгдлийн бааз дахь хуучин мэдээллийг тогтмол хугацаанд автоматаар архивладаг. Энэ нь хэрэглэгч ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр систем өөрөө хуучин мэдээллийг хадгалах горимд шилжүүлнэ.
Гараар өгөгдлийн нөөц хийх
1.
Программ руу нэвтрэж орно
2.
Систем → Бааз → Бааз архивлах руу орж архивлах (баазын нөөцлөлт) зам аа оруулаад архивлах товч дарж баазын архив хийнэ.
Гараар өгөгдлийн нөөцлөлт хийхдээ зөвхөн серверийн компьютерт хадгалахыг анхаарна уу.
Гараар өгөгдлийн нөөцлөлт хийхдээ юуг анхаарах вэ?Серверт тухайн цагт баазын нөөцлөлт бүрэн хийсэн эсэхийг шалгана.
Зөвхөн сервер дээр хадгалах ёстой вэ?Үгүй. Сервер дээр архивлагдсан нөөцлөлтөө өөр төхөөрөмж их үүсгэвэр рүү хуулж
Автомат нөөцлөлт хэрхэн ажилладаг вэ?Систем тогтмол 12/24 цагийн аль нэг хугацаанд хуучин мэдээллийг автоматаар архивлаж хадгална.
Хэрэглэгчийн оролцоо шаардлагагүй.
Нөөцлөлт хийх давтамжийг өөрчилж болох уу?Тийм, IT инженертэй холбогдож тохиргоог өөрчилүүлнэ.
Автомат архивлалт хийгдэхгүй байвал яах вэ?Автоматаар архивлалт хийх цагт таны сервер унтраалттай байхад архивлалт нөөцлөлт хийгдэхгүйг анхаарна уу.
Нөөц файлыг хэрхэн сэргээх вэ?Хадгалсан нөөцлөлтийн файлыг албан тоот илгээж сэргээлгэнэ.
Нөөцлөлт амжилттай болсон эсэхийг яаж мэдэх вэ?Систем амжилттай болсон тухай мэдэгдэл гаргана.
Архив хийх зам руу очиж тухайн цагаараа .bak файл үүссэн эсэхийг шалгана.
Нөөцлөлт хийхэд интернэт шаардлагатай юу?Автомат нөөцлөлт дээр шаардлагагүй таны сервер асааллтай байхад болно.
Гараар нөөцлөлт хийх үед заавал шаардлагатай.
Баазын Нөөц файлыг устгах боломжтой юу?Тийм, серверийн админ эрхтэй хэрэглэгч устгаж болно !!!
Устгахдаа болгоомжтой байх !!!Та баазын нөөцлөлтөө бүгдийн устгах нь дараах эрсдэлийг дагуулна.Сервер эвдрэж гэмтэхэд архив нөөцлөлт байхгүй бол та мэдээлэл өгөгдлөө сэргээх боломжгүйг анхаарна уу!!!
Баазын нөөцлөлтөө өөр төхөөрөмж их үүсгэвэр рүү хуулах шаардлагатай юу?Хэрэв өгөгдлийн баазын нөөц болон архив файлууд танай байгууллагын сервер дээр хадгалагдаж байгаа бол тэдгээрийг тогтмол өөр хадгалах орчин (жишээ нь: үүлэн үйлчилгээ, зөөврийн хард диск, флэш диск, Google Drive гэх мэт) руу хуулж байх нь серверийн эвдрэл, халдлага, вирус зэрэг эрсдэлээс сэргийлэхэд тустай.
Нөөцлөлт хийхэд системийн ажиллагаанд нөлөөлөх үү?Ихэнх тохиолдолд нөлөөлөхгүй.
Том хэмжээний өгөгдөл нөөцлөх үед бага зэрэг удаашрал гарч болно.