Байгууллага өөр дээрээ сервертэй бол баазын нөөцлөлт гэдэг нь сервер дээрх чухал програмын мэдээллийг алдагдах, гэмтэхээс хамгаалж тусдаа төхөөрөмж эсвэл үүлэн орчинд хуулбарлан хадгалах үйл явц юм. Баазын нөөцлөлтийг тогтмол хугацаанд автомат програм ашиглан хийх нь аюулгүй байдлыг хангах хамгийн үр дүнтэй арга юм.
Хэрэв серверийн баазын нөөцлөлт тогтмол хийгдээгүй бол системийн алдаа, вирус халдвар, тоног төхөөрөмжийн гэмтэл зэрэг нөхцөлд бүх мэдээлэл устах эрсдэлтэй бөгөөд сэргээх боломжгүй байж болзошгүй. Иймд баазын нөөцлөлт бол мэдээллийн аюулгүй байдлын үндсэн баталгаа юм.
Баазын нөөцлөлт хийсэнээр дараах эрсдэлээс сэргийлж чадна.Халдлагад өртөхөөс(Ransomware,DoS/DDos,Virus)
Тогны хэлбэлзэл, цахилгааны тасалдал
Серверийг алдах, хулгайд өртөх
Ажилтан санаатай эсвэл санамсаргүйгээр өгөгдөл устгах
гэх мэт эрсдэлээс байгууллагын өгөгдлийг хамгаалж чадна.
Үндсэн сервер компьютер дээр байршиж байгаа. Тухайн баазын нөөцлөлийг систем өөрөө өдөр бүр тогтмол нэг цагт (жишээ нь : өдрийн 12 цагт) автоматаар хадгалахаар тохиргоо хийгдсэн байгаа. Үүний хэрэглэгч та өөрийн дурын нөөцлөлтийн эх үүсгэвэр рүү хуулах боломжтой. Жишээ нь: Зөөврийн хард, Google Drive, Cloud server, Flash disk гэх мэт.Баазын нөөцлөлтийн зам ихэвчлэн D:\SmartLogic\Backup\FULL зам дээр баазын нөөцлөлт хийгдэж байгаа.2
SmartLogic хавтас руу очих
Дээрх замаар өдөр бүр баазын нөөцлөлт хийж байгаа хавтас очно. Үүнээс та хамгийн сүүлийн огноотой файлуудаа өөр нөөцлөлийн эх үүсгэвэр рүү CUT буюу үлдээхгүй хуулж зөөх хэрэгтэй.Дата гаа цэгцтэй хуулахын тулд та SmartLogic\Backup\2025 гэх мэт хавтас үүсгэж хуулаарай.