Яагаад Смарт гэж ?
Smart Logic - ын програм хангамжийг сонгох нь таны бизнесийн амжилтыг баталгаажуулахад олон давуу талтай. Бидний санал болгож буй зарим онцлог, давуу талуудыг дэлгэрэнгүй харуулъя:Салбарын туршлага Туршлага: Smart Logic нь ERP програм хангамжийн салбарт 10 гаруй жилийн туршлагатай бөгөөд төрөл бүрийн салбарт амжилттай хэрэглэгдэж буй бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлсэн. Бидний бүтээгдэхүүнүүд нь санхүү, хүний нөөц, бараа материал, борлуулалт зэрэг олон төрлийн бизнес процессийг дэмждэг. Баг : Smart Logic нь 100 гаруй мэргэжлийн түвшний ажилтнуудтай бөгөөд салбараа 10 жил, 20 жил ажилласан олон чадварлаг, туршлагатай мэргэжилтэнгүүдтэй. Хэрэглэгчид: 2500 гаруй үйлчлүүлэгч манай санхүүгийн программ хангамжийг ашиглаж байна. Restaurant ERP - бүтээгдэхүүнийг 200 гаруй ресторан ашигладаг. Retail ERP - бүтээгдэхүүнийг 400 гаруй дэлгүүр ашигладаг. Distribution ERP - бүтээгдэхүүнийг 200 гаруй үйлдвэр болон түгээлтийн компани ашигладаг. Салбарууд: Санхүү, хүнсний үйлчилгээ, жижиглэн худалдаа, хангамжийн сүлжээ, үйлдвэрлэл зэрэг олон салбарт амжилттай хэрэглэж байна. Цогц шийдэл Функциональ байдал: Smart Logic-ын програм хангамж нь санхүүгийн тайлан гаргах, хүний нөөцийн удирдлага, бараа материалын хяналт, борлуулалтын менежмент зэрэг олон төрлийн үйл ажиллагааг автоматжуулж, хялбаршуулдаг. Цогц байдал: Манай систем нь ERP бүх модулуудыг нэг дор багтаасан, б үх төрлийн бизнесийн үйл ажиллагаанд тохирсон шийдэл юм. Хэрэглэхэд хялбар, ойлгомжтой Интерфэйс(UI & UX): Манай програм хангамж нь хэрэглэхэд хялбар, ойлгомжтой интерфэйсээрээ онцлог. Хэрэглэгчид программынхаа функцуудыг хурдан сурч, ашиглах боломжтой тул сургалт, хэрэглэхэд хялбар байдалд онцгой анхаарч боловсруулсан. Хэрэглэгчийн үнэлгээ: 80%-ийн хэрэглэгчид манай програм хангамжийн интерфэйсийг хэрэглэхэд хялбар гэж үнэлсэн байдаг. Өндөр аюулгүй байдал Аюулгүй байдал: Smart Logic нь таны бизнесийн мэдээллийг найдвартай хамгаалах олон давхар аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг. Өгөгдлийн нууцлал, архивлалт, халдлагаас хамгаалах, хоёр шатлалт баталгаажуулалт зэрэг нь таны мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулдаг. Дата төвийн найдвартай ажиллагаа : Манай систем нь 99% найдвартай байдлыг хангаж байна. Өгөгдлийн сангийн нууцлал : Өгөгдлийн сангийн түвшинд 256 bit asymmetric enctryption ашигладаг. Сүлжээний нууцлал : SSL сертификат ашигладаг. Стандарт : Бид 2024 онд Мэдээллийн аюулгуй байдлын ISO/IEC 27001:2022 стандартыг амжилттэй хэрэгжүүлсэн Хувьсах боломжтой Уян хатан байдал: Бидний програм хангамж нь таны бизнесийн өсөлттэй хамт хөгжих боломжтойгоороо онцлог. Таны бизнесийн цар хүрээ нэмэгдэх үед манай системүүдийг ч мөн адил уян хатан байдлаар тохируулж, өргөжүүлж болно. Хэрэглэгчийн үнэлгээ: Манай хэрэглэгчдийн 85% нь системийн уян хатан байдалд өндөр үнэлгээ өгсөн байна. Үйлчлүүлэгчийн дэмжлэг Дэмжлэг: Smart Logic нь хэрэглэгчдийнхээ амжилтыг нэн тэргүүнд тавьдаг. Манай мэргэжлийн дэмжлэгийн баг таны бүх асуулт, асуудалд хурдан бөгөөд найдвартай хариу өгөхөд бэлэн байна. Бид үйлчлүүлэгчдээ үргэлж дэмжиж, асуудлыг түргэн шийдвэрлэхийг зорьдог. Үнэлгээ: 90% үйлчлүүлэгчид манай дэмжлэгийн багийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг. Үнэ цэнэ Үнэ цэнэ: Манай програм хангамж нь өндөр чанартай, олон төрлийн функцуудыг багтаасан бөгөөд үнийг танай бизнест тохируулан уян хатан ажиллах боломжтой. Энэ нь таны хөрөнгө оруулалтыг илүү үр ашигтай, өгөөжтэй болгодог. Хэрэглэгчийн үнэлгээ: Манай үйлчлүүлэгчдийн 90% нь програм хангамжийн үнэ цэнэ өндөр гэж үздэг. Үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэнэ Автоматжуулалт: Бүх бизнес процессуудыг автоматжуулж, нэгтгэх замаар цаг хугацаа, зардлыг хэмнэх боломжтой. Статистик: Манай хэрэглэгчдийн 80% нь бизнесийн үйл ажиллагааны үр ашгийг 30%-иар нэмэгдүүлсэн байна. Дата дээр суурилж шийдвэр гаргах Нэгдсэн дата: Бүх бизнесийн өгөгдлийг нэг цэгээс харах боломжтой тул шийдвэр гаргах үйл явц илүү үндэслэлтэй, оновчтой болно. Статистик: Хэрэглэгчдийн 65% нь дата дээр суурилсан шийдвэр гаргах чадвараа сайжруулсан. Өсөлтийн боломж нэмэгдэнэ Уян хатан байдал: Манай системийн уян хатан байдал нь таны бизнесийн ирээдүйн өсөлтийг дэмжинэ. Хэрэглэгчийн өсөлт : Манай хэрэглэгчдийн 60% нь систем ашигласнаар бизнесийнхээ өсөлтийг хурдасгасан байна. Хэрэглэгчийн сэтгэл ханамж сайжирна Дэмжлэг: Манай дэмжлэг үйлчилгээ, хэрэглэхэд хялбар байдал нь таны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Хэрэглэгчийн сэтгэл ханамж: Манай хэрэглэгчдийн 95% нь сэтгэл ханамж ханамжтай байдаг. Тогтмол шинэчлэлтүүд Шинэчлэлтүүд: Манай програм хангамж нь тогтмол шинэчлэлт, сайжруулалттай байдаг. Шинэ боломжууд болон сайжруулалтуудыг байнга нэмэгдүүлснээр таны бизнесийн хэрэгцээг хангаж, шинэ технологийг ашиглах боломжийг олгодог. Давтамж: Сар бүр програмын шинэ хувилбар гардаг. Сургалт : Улирал бүр шинэ хувилбарын үнэ төлбөргүй сургалт хийдэг. Сургалт ба дэмжлэгийн материал Материал: Хэрэглэгчдэд зориулсан олон төрлийн сургалт, гарын авлага, видео заавар, вэбинар болон интерактив сургалтын материалуудыг с анал болгодог. Энэ нь таны багийг хурдан хугацаанд сургаж, програм хангамжийг бүрэн ашиглах боломжийг олгодог. Нэгдсэн сургалт: Жилд 2 удаа шинэ хэрэглэгчидэд зориулсан үнэ төлбөргүй нэгдсэн сургалтуудыг зохион байгуулдаг. Хэрэглэгчийн санал хүсэлт Санал хүсэлт: Бид хэрэглэгчийн саналыг сонсож, програм хангамжаа сайжруулахын тулд тэдний санал хүсэлтийг байнга хүлээн авч, хэрэгжүүлдэг. Энэ нь манай бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлж, тасралтгүй сайжруулдаг. Сэтгэл ханамжийн судалгаа : Бид улирал бүр хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авдаг. Судалгааны үр дүн дээр шинжилгээ хийж үйл ажиллагаа тасралтгүй сайжируулдаг. Хамтран ажиллах түншүүд Түншүүд: Smart Logic нь олон улсын болон хот, орон нутгийн хамтран ажиллах олон арван түншүүдтэй бөгөөд тэдний тусламжтайгаар таны бизнест зориулсан оновчтой шийдлүүдийг санал болгодог. Дотоод автоматжуулалт Дотоод процесс : Smart Logic нь дотоод үйл ажиллагаагаа сайжируулах зорилгоор 2024 оноос ISO 9001:2015, ISO/IEC 27001:2022 - стандартуудыг нэгдсэн менежментийн тогтолцоогоор амжилттэй хэрэгжүүлж эхэлсэн. Програм хангамж : Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Борлуулалт, Санхүү, Хүний нөөц, Үйчилгээ зэрэг бүх үйл ажиллагаандаа ERP, HCM, CRM - системүүдийг ашигладаг. Ингэснээр харилцагч нартаа илүү чанартай, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхэд автоматжуулалт чухал үүрэгтэй байдаг. support.smartlogic.mn : Хэрэглэгчидтэй харилцах бүхий л харилцааг автоматжуулахад зориулсан веб систем юм. SmartLogic app : Хэрэглэгчидтэй харилцах бүхий л харилцааг автоматжуулахад зориулсан гар утасны апп юм. Smart Logic-ын програм хангамжийг сонгосноор та өөрийн бизнесийн амжилтыг баталгаажуулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх болно. Бидний програм хангамж таны бизнест шаардлагатай бүх шийдлүүдийг санал болгож, амжилтанд хүрэхэд тань тусална.
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
13.
14.
15.
16.
Modified at 2024-12-16 08:27:50