Hamachi-г дахин ачаалах болон унтрааж асаах нь сүлжээний холболтын алдааг засах, шинэ тохиргоог идэвхжүүлэх, системийн ажиллагааг сэргээх, аюулгүй байдлыг хангах зорилготой үйлдлүүд юм. Энэ нь хэрэглэгчийн оролцоогүйгээр автоматаар эсвэл гараар хийгдэж, сүлжээний тогтвортой ажиллагааг хангахад чухал үүрэгтэй.
Hamachi-г асаах заавар (Windows дээр)
1
Hamachi-г нээх
Start цэс → “Hamachi” гэж бичээд Enter дарна.
Desktop дээрх Hamachi-ийн icon дээр хоёр даралт хийнэ.
2
Power товчийг дарах
Hamachi нээгдмэгц “Power” товч харагдана.Товчийг дарснаар Hamachi сүлжээнд холбогдоно.
Hamachi-г Services-оос дахин ачааллах (Restart)
1
Services нээх
Start товч → “services.msc” гэж бичээд Enter дарна
→ Services цонх нээгдэнэ.
2
LogMeIn Hamachi сонгох
“LogMeIn Hamachi Tunneling Engine” гэдгийг хайна
→ Жагсаалтаас олж дарна.
3
Restart хийх
Баруун товч → “Restart” дарна
→ Хэрвээ “Restart” идэвхгүй байвал “Stop” → “Start” дараалан дарна.
4
Hamachi нээх
Hamachi-г нээж, холболт хэвийн эсэхийг шалгана