Программ дээрх мэдээлэл устах нь хэрэглэгчийн үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй тул урьдчилан сэргийлэх, сэргээх арга хэмжээ авах нь чухал.
Программ дээрх мэдээлэл устах нь санхүүгийн тайлангийн зөрүү, хэрэглэгчийн мэдээлэл алдагдах, ажлын гүйцэтгэл удаашрах, хуулийн эрсдэл үүсэх зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй.
1
Нөөцлөлт (Backup)
Программын өгөгдлийг тогтмол хугацаанд автоматаар болон гараар backup хийх.
Cloud болон локал backup ашиглах.
2
Сэргээх боломж (Restore)
Манай байгууллага руу холбогдож архив нөөцлөлтийг сэргээх боломжтой эсэхийг тодруулах. Боломжтой бол албан тоотоор архиваа сэргээлгэнэ.
3
Устгасан лог шалгах
Систем → Баримтын лог → Устгасан баримтын лог цонхноос харах боломжтой. (Жич: Бүх цонхны устгасан мэдээллийг харах боломжгүй тодорхрй хэдэн цонх дээр шалгах боломжтой. Систем бүх өөр өөр байна.)
Программ дээрх мэдээлэл устсан бол би яах ёстой вэ?Нэн түрүүнд backup байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв байгаа бол IT багтай холбогдож сэргээх б оломжийг судална.
Програм өөрөө backup хийдэг үү?Систем тогтмол 12/24 цагийн аль нэг хугацаанд хуучин мэдээллийг автоматаар архивлаж хадгална.
Хэрэглэгчийн оролцоо шаардлагагүй.
Устсан мэдээллийг бүрэн сэргээж болох уу?Мэдээллийг хэзээ устгасанаас хамаарна. Архив хийсний дараа мэдээлэл утсгасан бол сэргээж болно. Устгахаас өмнөх цагийн архив нөөцлөлт байхгүй бол сэргээх боломж байхгүйг анхаарна уу.
Яаж мэдээлэл устахаас урьдчилан сэргийлэх вэ?Тогтмол backup хийх, хэрэглэгчдэд зааварчилгаа өгөх, вирусны хамгаалалттай байх, update-ийг зөв хийх.
Хэр эглэгчийн эрхийн тохиргоо бүрэн хийх.