Серверийн цаг буруу бол ERP болон SQL Server дээр нэвтрэлт, тайлан, төлөвлөгөөт ажилд алдаа гарна. Доорх шалтгаан, нөлөөлөл, шийдлийг дагана уу.
Цагийн бүс автоматаар өөрчлөгдсөн (VPN, байршлын тохиргоо)
Интернэтэд холбогдоогүй тул цаг шинэчлэгдээгүй
NTP үйлчилгээ унтарсан эсвэл буруу тохирсон
BIOS батарей муудсан (сервер унтраах бүрт цаг буцаж унадаг)
Гар аргаар буруу цаг тохируулсан
ERP нэвтрэхэд алдаа гарна
Серверт баазын нөөцлөлт хийхэд алдаа өгнө
Тайлан, баримтын огноо буруу хадгалагдах
Өгөгдөл мэдээлэл буруу харагдах эрсдэлтэй
Автоматаар тохируулах
Windows: Settings → Date & Time → Time zone: Asia/Ulaanbaatar,Set time automatically: ON, дараа нь Sync now дар
Гараар тохируулах
Windows: Settings → Date & Time → Time zone: Asia/Ulaanbaatar,Set time automatically: OFF, Change товчоор зөв цаг оруул
Яагаад серверийн цаг чухал вэ?Системүүд хоорондоо найдвартай харилцах, өгөгдлийг зөв бүртгэх, аюулгүй байдлыг хангахын тулд цагийн синк зайлшгүй шаардлагатай.
Цагийн зөрүү хэд байж болох вэ?Цагийн зөрүү 5 минутын дотор байх ёстой
Зарим системүүд 1–2 секундийн зөрүү-д ч мэдрэмтгий байдаг