Сервер компьютер /Толгой компьютер/ нь өөр дээрээ танай байгууллагын бүх дата мэдэ эллийг хадгалж байгаа тул сервер компьютерын дата диск дотор /SmartLogic/Database фолдерт өгөгдлийн сангийн мэдээлэл хадгалж байгаа. Формат хийхдээ анхаарах зүйлс:
1
Smart ERP программ руу нэвтэрнэ. Систем->Бааз->Бааз архивлах руу орж боломжит дискээ сонгож бааз архивлах үйлдэл хийнэ. Энэ архивлалт нь тухайн серверийн таны сонгож өгсөн диск дээр тухайн цагаар баазын нөөцлөлт хийсэн.
Заавар: Тусламж → Видео контент → SmartLogic → IT үйлчилгээ ний бүлгээс 99-008 контентыг үзнэ үү.
2
Баазын архивлалт хийсэн бол тэрний дараа манай байгууллага руу "Онлайн үйлчилгээний хүсэлт" илгээж баазын холболтыг салгуулна.
3
Баазын холболт салсан бол зөөврийн хард руу
" (D,F,E):/SmartLogic/Backup " дотор байрлах баазын мэдээлэл баазын архив файлуудаа хуулж авна.Өөр нэмэлт хуулж авах зүйлсийн Манай байгууллагын IT инженерээр шалгуулж тодруулж асуух.
Заавар: Программынхаа Тусламж → Видео контент → SmartLogic → IT үйлчилгээ ний бүлгээс 99-017 контентыг үзнэ үү.
4
Формат хийгдэж дууссаны дараа файлуудаа сервер дээрээ хуулж авчраад манай байгууллага руу дахин Онлайн үйлчилгээний хүсэлт илгээж серверийн холболтоо дахин хийлгүүлнэ.
1.Баазын мэдээллийг өөр төхөөрөмж рүү хуулах. Зөөврийн хард,Flash диск гэх мэт. Баазын мэдээлэлээ хуулж авсанаар бүх датагаа устах эрсдэлээс сэргийлэх боломжтой.
Формат хийхээс өмнө юуг анхаарах вэ?Бүх өгөгдөл, програмын тохиргоо, лиценз, хандалтын мэдээллийг бүрэн нөөцлөх шаардлагатай. Сэргээх төлөвлөгөөтэй байх нь чухал.
Формат хийсний дараа юу хийх вэ?Үйлдлийн систем, драйвер, шаардлагатай програмуудыг суулгаж, системийн ажиллагааг бүрэн шалгана 77019090 - 2 шугам руу холбогдоно.
Формат хийхэд ямар эрсдэлтэй вэ?Буруу формат хийвэл бүх мэдээлэл устах, өгөгдөлөө алдах эрсдэлтэй. Иймд мэргэжлийн IT багийн хяналт дор хийхийг зөвлөж байна.
Формат хийгээд дахин суулгахад хэр хугацаа зарцуулах вэ?Формат дуусаад дахин суулгах явц бүрэн бүх тохиргоотой суухад 40-120 минут зарцуулна.(Интернэтийн хурд, Компьютерийн үзүүлэлт нөлөөлнө.)