Ажилтан модуль нь ажилтантай холбоотой бүх мэдээллийг нэг дор бүртгэн, удирдах боломж олгодог. Ажилтны анкетын дэлгэрэнгүй мэдээлэл хадгалагдахаас гадна төлөвийн өөрчлөлт, түүх автоматаар бүртгэгдэнэ. 20 гаруй төрөлтэй дэлгэрэнгүй жагсаалтаар ажилтны мэдээллийг олон талаас нь харах боломжтой бөгөөд нэг болон хэд хэдэн компанид зэрэг ажилладаг гэрээт ажилтныг ч удирдах шинэ боломжтой.Цалингийн бүртгэл динамик үзүүлэлттэй тул орлого, өөрчлөлтийг бодит цагийн байдлаар харах боломжтой. Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийг процессоор удирдан хянах боломж нэвтэрснээр onboarding үйл явц хялбар болсон. Мөн ажилтны тодорхойлолт, албан тушаалын тодорхойлолт (АБТ), анкет, тойрох зэрэг баримтыг автоматаар бэлтгэж хэвлэх боломжтой. Үүнээс гадна өдөр тутмын хэрэгцээнд чиглэсэн хоол захиалга, олголтын процессыг дэмждэг нь онцлог юм.
1. Ажилтны анкетын дэлгэрэнгүй бүртгэл
3. Дэлгэрэнгүй жагсаалтууд 20+
4. Компани хоорондын шилжилт хөдөлгөөн
5. Олон компанид ажилладаг гэрээт ажилтан (шинэ боломж)
6. Ажлын туршлага, НДШ завсардсан бүртгэл (шинэ боломж)
7. Цалингийн бүртгэл, динамик үзүүлэлт
8. Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийн процесс (шинэ боломж)
9. Ажилтны тодорхойлолт, АБТ, Тойрох, Анкет зурах, хэвлэх
10. Хоол захиалга, олголтын процесс
Modified at 2025-10-02 06:48:35