Бүх төрлийн байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, бүртгэл, бүрдүүлэлт өдөр тутмын хөдөлмөрийн харилцаа, тайлан, мэдээллийг удирдах боломжтой нэгдсэн систем. Уг систем нь хүний нөөцийн менежерийн ажиллах удирдлагын программ, ажил горилогчийн анкетын вэб, ажилтны вэб, ажилтны мобайл апп гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Уг систем нь санхүү, цаг бүртгэл, удирдлагын тайлангийн системүүд болон Smart ERP-ийн бусад туслах системүүдтэй холбогдон ажилладаг цогц шийдэл юм. Энэхүү систем нь ажилтны бүртгэлээс эхлээд цалин хөлс, гүйцэтгэлийн үнэлгээ, сургалт хөгжүүлэлт, ажил горилогчийн менежмент хүртэлх бүхий л процессыг нэг дор төвлөрүүлж, бодит цагийн мэдээллээр удирдлагын шийдвэр гаргалтыг дэмждэг.