Smart Loyalty системийг ямар төрлийн бизнесүүд ашиглаж болох вэ?
Ресторан, кафе, кофе шоп, жижиглэн худалдаа, онлайн дэлгүүр, гишүүнчлэлтэй үйлчилгээний байгууллага, мөн олон салбар болон групп компанийн төвлөрсөн удирдлагад ашиглах боломжтой.
Олон салбарт нэг гишүүнчлэл ашиглаж болох уу?
Тийм. Групп байгууллагын төвлөрсөн удирдлагын горимыг ашигласнаар бүх салбарт нэг карт, нэг гишүүнчлэл, нэг урамшууллын бодлого хэрэгжүүлэх боломжтой.
Бонус оноо тооцох дүрмийг өөрсдөө тохируулж болох уу?
Болно. Системд 1₮=1 оноо, хувь хэмжээгээр оноо тооцох, эсвэл худалдан авалтын дүнгээс хамааран шаталсан оноо олгох гээд дурын дүрмийг тохируулах боломжтой.
Онлайн дэлгүүр болон мобайл апптай холбож болох уу?
Тийм. Smart Loyalty нь API болон интеграцийн шийдлүүдтэй тул вэбсайт, мобайл апп, QR код, цахим захиалгын системтэй уялдан ажиллана
Хэрэглэгч оноогоо хэрхэн шалгах вэ?
Мобайл апп, вэб портал, эсвэл POS дээрээс шууд шалгах боломжтой.
Хөнгөлөлт, купоны хугацааг удирдаж болох уу?
Болно. Та урамшууллын хүчинтэй хугацааг тогтоох, сунгах, эсвэл автоматаар хаах тохиргоо хийх боломжтой.
Тийм. Мэдээлэл нь олон давхар шифрлэлтийн хамгаалалттай, серверийн түвшинд нөөцлөгдөж, эрхийн хяналт болон хоёр шатлалт баталгаажуулалт ашигладаг.
Маркетингийн автоматжуулалт бий юу?
Байгаа. SMS, Push notification, Email илгээх автомат ажлуудыг хэрэглэгчийн сегментэд тааруулан тохируулах боломжтой.