Борлуулалтын буцаалт нь худалдсан бараа , бүтээгдэхүүн , үйлчилгээ ямар нэг шалтгаанаар хэрэглэгчээс буцаагдаж тухайн борлуулалтыг санхүүгийн бүртгэлд буцаах үйл явц юм.
Буцаалт хийхийн тулд дараах зүйлсийг шалгасан байх шаардлагатай.Буцаалт хийх буй бараа бүрэн бүтэн эсэх
Хугацаа хэтрээгүй эсэх ( жишээ нь: 7 хоногын дотор буцаалт хийх журамтай)
Баримт байгаа эсэх ( нөатын баримт г.м)
Ибаримт буцаах боломжтой эсэх (жишээ нь : өмнөх сарын нөатус буцаах боломжгүй)
Дэлгүүрийн программ дээр борлуулалтын буцаалт хийх дараах боломжууд байдаг.1.
Посоос касс буцаалтын хүсэлт илгээж удирдлагын программ дээр зөвшөөрөх
2.
Дэлгүүрийн удирдлагын программ дээр борлуулалтын буцаалтын баримт бүртгэж буцаах
Посоос буцаалтын хүсэлт илгээж буцаах

Посын программруу нэвтрэн Цэс – Бүртгэл –Борлуулалтын буцаалтын хүсэлт цонхыг нээнэ.
Буцаах баримт хэсэгт борлуулалтын буцаалт хийх гэж буй баримтаа сонгоно. Буцаах гэж буй барааны мэдээллийн буцаах тоо хэмжээ баганад буцаах тоо хэмжээг оруулан хадгалах дарна.Дэлгүүрийн программ дээр бараа буцаах хүсэлтээ зөвшөөрөх цонхруу орон баримтаа
сонгож зөвшөөрөх товч дарснаар буцаалтын баримт бүртгэгдэнэ.Дэлгүүрийн удирдлагын программ дээр буцаалтын баримт бүртгэх
Дэлгүүрийн программ дээр борлуулалтын буцаалт хийх дараах 3 боломж байдаг.1.
Борлуулалтын жагсаалта ас баримтаар буцаах
Борлуулалт-Борлуулалтын жагсаалтаас буцаах баримтаа сонгох буцаах товч даран буцаана.2.
Борлуулалтын жагсаалтаас баримтын мэдээлэл рүү орон нэг бараагаар буцаах
3.
Борлуулалт –Борлуулалтын буцаалт цонхноос буцаах
Буцаалт хийх гэж буй баримтаа сонгон буцаах гэж буй барааны буцаах тоо хэмжээ баганад буцаах тоо хэмжээг оруулна.Буцаалтыг борлуулалтын баримтыг хэсэгчилэн болон нийтээр нь буцаах бөгөөд НӨАТУС илгээсэн төлөвтэй баримтыг хэсэгчилэн буцаахдаа илгээх дарах бол нийтээр нь буцаахдаа НӨАТУС устгах дарна. Ингэснээр ибаримтын сайт дээр мөн засагдаж очно. Гэхдээ баримтаа уншуулаагүй байх шаардлагатай.Буцаалтын баримтаа санхүүгийн гүйлгээ постлох цонхоор орон баримтын төрөл-буцаалт гэж сонгон постлоно.