Урамшуулал нь харилцагчийг урамшуулах маркетингийн болон бусад зорилгоор хийж буй борлуулалтын урамшуулал юм. Smart Retail программ дээр урамшуулал тохируулах хэд хэдэн боломж байгаа бөгөөд хэрвээ та тодорхой үнийн дүнгээс дээш дүнд бараа бэлэглэх урамшуулал тохируулах гэж байгаа бол Дүнгээс хамаарсан барааны урамшуулал боломжоор хийнэ.
Жишээ: Та дэлгүүрээс 100’000 – 250’0000 төгрөг хүртэлх худалдан авалт хийвэл нүүрний маск бэлэглэх, 250’000-350’000 төгрөг хүртэлх үнийн дүнд худалдан авалт хийвэл даавуун тор бэлэглэх , 350’000 төгрөгнөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтанд гал тогооны алчуур 3 өнгөний сонголтоос харилцагч өөрөө өнгө сонгох боломжтойгоор бэлэглэх урамшуулал тохируулая.Урамшуулал тохируулахын тулд дараах алхмуудыг хийнэ.1.
Smart Retail программын Үнэ – Урамшуулал цонхруу орно.
2.
Урамшуулал үүсгэх
Урамшууллын код болон нэр хэсэгт өөрийн хүсснээр бичнэ. Огноо хэсэгт тухайн урамшууллын хэрэгжиж эхлэх болон дуусах огноог оруулна. Төрөл нь Дүнгээс хамаарсан барааны урамшуулал байна. Дэлгүүр хэсэгт зөвхөн нэг эсхүл зорилтот дэлгүүр дээр урамшуулал хэрэгжих бол дэлгүүр сонгоно. Бүх дэлгүүрт хэрэгжих бол хоосон үлдээж болно.
3.
Урамшууллын тохиргоо хийх
Урамшууллын цонх нь үндсэн 2 хэсэгтэй. Дээд хэсэг нь урамшуулал биелэх нөхцөл тохируулах хэсэг , доод талын хэсэг нь урамшуулалд өгөх бараа тохируулах хэсэг юм.
Жишээ 1: 100’000 – 250’0000 төгрөг хүртэлх худалдан авалт хийвэл нүүрний маск бэлэглэх нөхцлийг тохируулая.Жишээ 2: 250’000-350’000 мөн 350’000 болон түүнээс дээшхи нөхцлүүдийг өмнөх жишээтэй хамт нэг урамшуулал дотор мөр бүрээр нь тохируулж өгье.Жишээ 3: 350,000 төгрөгнөөс дээш хэд ч гэсэн үнийн дүнтэй байсан хэрэгжих бөгөөд урамшууллын бараа нь сонголттой гэдэг нөхцлөөр жишээ авъя.Дээрхи тохиолдолд аль барааг нь урамшуулалд авахаар сонгосноос шалтгаалж кассын пос программ дээр бараа бич иж буй касс нь харилцагчийн сонгосон урамшууллын барааг сонгож баталгаажуулна.Мөн тодорхой нэг бараануудаас , нэг буюу хэд хэдэн төрлийн брэндийн бараанаас гэх мэт нөхцлүүдээр дээрхи урамшууллыг тохируулж болно.

Урамшууллаа тохируулж дууслаа. Одоо пос программ дээрээ лавлах татуулан шалгаж үзээрэй. Мөн урамшуулал нь нөхцөл биелэх бараагаа бичний дараа төлбөр төлөх үед гарч ирэхийг анхаараарай.