Санхүүгийн гүйлгээ постлох үйлдэл хийх үед пос дээр хийгдсэн бэлнээр , зээлээр, банкаар зэрэг төлбөрийн хэлбэрүүдийг санхүүгийн ямар дансруу орохыг тохируулдаг тохиргоог дансны тохиргоо гэдэг.Хэрэв гүйлгээ постлох үед ямар нэг данс тодорхойгүй гэсэн анхааруулга гарч байвал дансны тохиргоог шалгах ёстой гэсэн үг юм.
Дансны тохиргоог шалгахын тулд Систем – Тохиргоо – Дансны тохиргоо цонхыг нээнэ.Санхүүгийн гүйлгээ постлох гэж байгаа дэлгүүрийг сонгон таны постлох гэж байгаа кассын дансны тохиргоо байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрвээ данс тохируулаагүй хоосон эсвэл тухайн кассын мэдээлэл энэ цонхон дээр байхгүй байвал та кассаа нэмээд данс тохируулан хадгалаарай.