1+1 урамшуулал нь харилцагчийг урамшуулах маркетингийн болон бусад зорилгоор хийж буй борлуулалтын урамшуулал буюу нэгийг авбал нэг үнэгүй урамшуулал юм.Smart Retail программ дээр урамшуулал тохируулах хэд хэдэн боломж байгаа бөгөөд хэрвээ та 1+1 урамшуулал зарлах гэж байгаа бол үүнийг Дүнгээс хамаарсан барааны урамшуулал боломжоор хийнэ.Жишээ: Та дэлгүүрээс нэг гутал авбал сонгогдсон нэг гутал үнэгүй эсвэл урамшууллын 5 гутлаас нэгийг сонгох боломжтой гэсэн үг. Энэ нөхцөл нь заавал нэг биш 10+2 эсхүл 3+1 гэх мэт тоо хэмжээний хувьд янз бүр байх боломжтой.
Урамшуулал тохируулахын тулд дараах алхмуудыг хийнэ.1
Smart Retail программын Үнэ – Урамшуулал цонхруу орно.
2
Урамшуулал үүсгэнэ.
Урамшууллын код болон нэр хэсэгт өөрийн хүссэнээр бичнэ.
Огноо хэсэгт тухайн урамшууллын хэрэгжиж эхлэх болон дуусах огноог оруулна.
Төрөл нь Дүнгээс хамаарсан барааны урамшуулал байна.
Дэлгүүр хэсэгт зөвхөн нэг эсхүл зорилтот дэлгүүр дээр урамшуулал хэрэгжих бол дэлгүүр сонгоно. Бүх дэлгүүрт хэрэгжих бол хоосон үлдээж болно.
3
Урамшууллын тохиргоо хийнэ.
Урамшууллын цонх нь үндсэн 2 хэсэгтэй. Дээд хэсэг нь урамшуулал биелэх нөхцөл тохируулах хэсэг , доод талын хэсэг нь урамшуулалд өгөх бараа тохируулах хэсэг юм.
100344 кодтой бараанаас 2-г авбал 1-г үнэгүй өгнө гэж тохируулая. Энэ нь нөхцөл тутамд буюу 4-г авбал 2 үнэгүй болох юм.

Урамшууллаа тохируулж дууслаа. Одоо пос программ дээрээ лавлах татуулан шалгаж үзээрэй. Мөн урамшуулал нь нөхцөл биелэхдээ бараагаа бичсний дараа төлбөр төлөх үед гарч ирэхийг анхаараарай.